Калипари Доминиканы шигшээг дасгалжуулна

Хуучирсан мэдээ: 2011.05.06-нд нийтлэгдсэн

Калипари Доминиканы шигшээг дасгалжуулна

Өнгөрсөн улиралд Кентакийн их сургуулийн багийг шигшээ дөрөвт хүргэсэн дасгалжуулагч Жон Калипари Доминиканы Бүгд Найрамдах Улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагчийн албанд томилогдож, 2012 оны олимпийн наадамд тус улсыг шалгаруулахын төлөө хүчин зүтгэхээр боллоо.

Тус улсын сагсан бөмбөгийн холбооны ерөнхий менежер Эдуардо Найри энэ талаар пүрэв гаригт мэдээлсэн байна. Ажлын саналыг хүлээн авснаар Калипари туршлага хуримтлуулах боломж нээгдэж байгаа бөгөөд NBA-д дасгалжуулагч хийж байсан туршлага нь шигшээ багт нь тус хүргэнэ гэж тэрбээр хэлжээ.

Доминиканы шигшээ баг хэзээ ч олимпийн наадамд оролцож байгаагүй юм. Калипарийн хэлснээр тэрбээр ирэх зургаан долоо хоногийн турш багтайгаа ажиллаж, “Tournament of the Americas” тэмцээнд бэлтгэх аж. 2009 онд тус улсын шигшээ баг Америк тивийн аваргад оролцоход бүрэлдэхүүнд нь Аль Хорфорд, Франциско Гарсия зэрэг шилдэг тоглогчид багтаж байсан. Улмаар тэмцээнийг 4-4 гэсэн амжилттайгаар тавдугаар байрт шалгарснаар өндөрлүүлсэн билээ.

Калипари үүгээр ч зогсохгүй багш дасгалжуулагчдад сургалт явуулах аж.

Ер нь Америкаас олон дасгалжуулагч уригдан бусад улсуудын шигшээ багуудад ажилладаг бөгөөд нэг жишээ хэлбэл Льюисвиллийн дасгалжуулагч Рик Питино Пуэрто Рико улсын шигшээ багийг зарим тэмцээнд дасгалжуулахаар болсон.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж