Олон өнгөтэй “Lumia 630” гарна

Хуучирсан мэдээ: 2014.03.10-нд нийтлэгдсэн

Олон өнгөтэй “Lumia 630” гарна

Nokia компаи ухаалаг гар утасны зах зээлд хямд үнэтэй, олон өнгөний сонголттой ухаалаг гар утсуудаа гаргаад байгаа билээ. Тэгвэл тус компани “Lumia 630” загварын ухаалаг гар утас гаргахаар болжээ.

Тус гар утас нь 1.7 GHz Dual-core процессортой, 1GB RAM, Windows Phone 8.1 үйлдлийн системтэй, 3G-тэй, хоёр SIM хийх боломжтой байх аж.

Мөн хар, цагаан, шар, улбар шар, ногоон гэсэн таван өнгөний сонголттой ба худалдаалах үнийг хараахан зарлаагүй байна.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж