Хятадууд гангийн үйлдвэр барьж өгнө

Хуучирсан мэдээ: 2014.03.10-нд нийтлэгдсэн

Хятадууд гангийн үйлдвэр барьж өгнө

Монгол Улс эрдэс баялгаа түүхийгээр нь биш нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгож, экспортод гаргах зорилго тавиад удаж байгаа билээ.

Хэдийгээр Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор байгуулж, ган үйлдвэрлэхээр төлөвлөж буй  ч энэхүү төслийг хэрэгжүүлэхэд асар их хөрөнгө шаардагдаж буй юм. Албаны эх сурвалжаас өгсөн мэдээгээр Монгол Улс БНХАУ-ын гангийн “Inner Mongolia Baotou Steel Union” компанитай хамтран жилд таван сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай гангийн үйлдвэр барихаар болжээ. 

Төлөвлөж байгаагаар эл гангийн үйлдвэрийг гурван жилийн хугацаанд барьж дуусгах гэнэ. Гэхдээ энэ асуудал зөвхөн яриа хэлэлцээрийн төвшинд яваа гэнэ лээ.

О.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж