
Одоогоор нийт орон сууцны метр кв-ын дундаж үнэ хоёр сая 305.3 мянган төгрөг байгаа аж. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 11.1 хувь буюу 231.2 мянган төгрөгөөр, өмнөх сараас 1.1 хувь буюу 24.2 мянган төгрөгөөр тус тус өссөн байна. Харин хуучин орон сууцны хувьд байршлаасаа шалтгаалан харилцан адилгүй үнээр худалдаалагдаж байна. Хуучин сууцны нэг ам метр талбайн хамгийн хямд үнэлгээ 1,6 сая төгрөг бол хамгийн үнэтэй нь 2,2 сая төгрөг ажээ. Түүнчлэн тус газраас хийсэн судалгаанаас харахад нэг өрөө байр хамгийн эрэлттэй байгаа бөгөөд үнэлгээний хувьд нэг ам метр талбайн үнэ 2-3 өрөө байрныхаас өндөр тогтоогддог ажээ.
Д.ЦЭЭНЭ