
Олон тооны Африк цагаачийн сууж явсан завь Йемений далайн зүүн эргийн ойролцоо хөмөрч осолджээ. “AFP” агентлагт мэдээлснээр ослын улмаас Африкийн 42 цагаач далайд живж, амь үрэгдсэн байна. Цагаачдын завь Йемений Шабва мужийн мужийн далайн эргийн ойролцоо хөмөрсөн байна. Йемений тэнгисийн цэргийн эргүүлүүд ослоос 30 цагаачийг эсэн мэнд аварч, Майфаа хот дахь дүрвэгчдийн хуаранд хүргэжээ. Одоогоор цагаачид Африкийн аль улсын иргэд болох нь тодорхойгүй байна. Гэхдээ Йемений өмнөд хэсэгт ирсэн цагаачид ихэвчлэн Этиоп, Сомали зэрэг амьжиргааны түвшин доогуур, бослого үймээн газар авсан Африкийн орнуудаас ирэгсэд байдаг аж. Түүнчлэн тэдгээр цагаачид баян чинээлэг Саудын Араб зэрэг орнуудыг чиглэн, хэврэг завинд даац хэтрүүлэн, амь өрссөн далайн аялалд гардаг байна.
Б.АНХТУЯА