“Thor” өнөөдөр нээлтээ хийнэ | News.MN

“Thor” өнөөдөр нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.05.06-нд нийтлэгдсэн

“Thor” өнөөдөр нээлтээ хийнэ

"Marvel" комик цуврал номын баатар болох "Thor" дэлгэцийн бүтээл болон амиллаа. “Paramount Pictures” кино компанийн 2011 оны шинэхэн бүтээл болох "Thor" кино өнөөдөр дэлхий даяар нээлтээ хийж гэж байна. Адал явдал, зөгнөлт уг киноны найруулагчаар Kenneth Branagh ажиллан гол дүрүүдэд Chris Hemsworth, Natalie Portman, Tom Hiddleston, Anthony Hopkins, Stellan Skarsgard нар тогложээ. Дашрамд сонирхуулахад дэлгэцийн эл шинэхэн бүтээл 150 сая ам.долларын өртгөөр бүтсэн аж.
Энэхүү кинонд хvчирхэг боловч ихэмсэг бардам зантай дайчин Thor тэрхүү бардам зангаасаа болж Asgard-ын зөгнөлийн хаант улсаас цөлөгдөн дэлхий хэмээх гариг руу ирэн хvн төрөлхтний дунд амьдрахаар илгээгдэнэ. Гэвч тэрбээр дэлхий дээр ирээд амар амгалан, энгийн амьдралаар амьдрахгүй. Аюул занал дэлхийг дайрах үед баатар эр Thor эх дэлхийгээ хамгаалах маш том үүрэг хүлээдэг. Та энэхүү киноноос Thor  хэрхэн зоригт, дайчин баатар болж байгаа тухай сонирхож болох нь ээ.

Эл киноны зургийн цомгийг ЭНД дарж сонирхоно уу.

Г.Даша

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2011-05-06 202.179.28.88

ene vnehee hag shaasan kino bna lee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж