Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт А.Даариймаатай цаг үеийн асуудлаар санал солилцсоны зэрэгцээ МАН-ын удирдлагууд орон нутагт ажиллаж байгааг дуулгалаа.
БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга, эрдэмтэн, профессор Жамбын Батмөнхийн тухай тодотгоход, Монгол Улс ардчилал, зах зээлийн нийгэмд шилжих шилжилтийн түүхэн мөчид төрийн тэргүүний хувиар ухаалаг мэргэн бодлого явуулсан нь Монголд ардчилал тайван замаар өрнөх суурь болж өгсөн байна. Эгзэгтэй үед тэрээр түүхэн шийдвэр гаргаж, Улстөрийн товчоог бүрэн бүрэлдэхүүнээр огцруулсан нь ардчиллын суурийг тавих үндсийг бий болгосон гэж үнэлэгддэг байна. Мөн тэрээр их сургуулийн багшаас хөдөлмөрийн гараагаа эхэлж, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга буюу Ерөнхий сайдаар томилогдон ажилласан байна. Чингэхдээ 1984 он хүртэл Ерөнхий сайдаар, 1984 оноос АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга буюу төрийн тэргүүнээр ажиллаж байжээ.