“Сочи-2014” паралимпийн наадмын гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн сонгомол техникийн 20 км-ын зайн уралдаан орон нутгийн цагаар 10:00 цагаас эхэлнэ. Mанай тамирчин Б.Ганболд гүйлтийн цанын LW6 босоо ангилалд оролцох бөгөөд 10 цаг 03 минутад(Улаанбаатарын цагаар 14.03) гараанаас гарах юм. Энэ зайд 12 орны 20-н тамирчин хурд сорих бол манай тамирчин барианаас зургадугаарт гарч уралдах юм.

Монгол Улсын тамирчин Б.Ганболдын дасгалжуулагчаар Ж.Дашдондог ажиллаж байгаа бөгөөд тэрээр гурван зайд уралдах юм. Түүний хувьд цанын төрлөөр өнөөдөр 1000 метрийн ойрын
зайд, 12-нд 10 км-ийн сонгомол техник, 16-нд буюу хаалтын өдөр 20 км-ийн
тэших техникээр өрсөлдөнө.
зайд, 12-нд 10 км-ийн сонгомол техник, 16-нд буюу хаалтын өдөр 20 км-ийн
тэших техникээр өрсөлдөнө.
Нийт 45 орны 1650 гаруй пара тамирчид спортын таван төрөлд 72 багц
медалийн төлөө өрсөлдөж байна. Тэмцээний хоёр өдрийн дараа 17 багц медалийн эзэд тодроод байгаа бөгөөд 12 улс ямар нэгэн медаль хүртээд байна. Зохион байгуулагч ОХУ таван алт, долоон мөнгө, таван хүрэл нийт 17 медальтай тэргүүлж байгаа бол Украин /2+1+3/, Япон /2+1+2/ улсын багууд удаалж байна.
Ч.БОЛ