“News week” таксинд үнэгүй

Хуучирсан мэдээ: 2014.03.10-нд нийтлэгдсэн

“News week” таксинд үнэгүй

“News week” таксинд үнэгүй

“NEWS” агентлагийн бүтээл “News week” долоо хоногийн тойм сонины шинэ дугаар хэвлэгдэн гарлаа. Мартын наймнаар амьсгалсан өмнөх долоо хоногийн өнгө аясыг шинэхэн дугаартаа багтаасан “News week” Монголын амьдралд эмэмгтэйчүүдийн оролцоо ямархан байгааг дэнслэв. Түүнчлэн шинэ жилээр эхэлж, цагаан сар, мартаар үргэлжилдэг монголчуудын баярын онцлог хийгээд төсвийн талаар хөндсөн манай тоймчийн “Тансаг хэрэглээтэй ядуу Монгол” нийтлэл танд нэгийг бодуулж, нөгөөг сануулах биз дээ.

Манай сонины шинэ дугаарын зочноор УИХ-ын гишүүн Г.Уянга уригдлаа. Тэрбээр Шинэчлэлийн Засгийн газарт ямар дүн тавьж, юүг онцолсон талаар та тандахыг хүсвэл “News week”-ийг уншаарай. Монголоор овоглосон үйлдвэрлэл бүрийг дэмжихийг уриалсан сайд дарга нарын уриалга хуучирч амжаагүй байтал Монгол орны хөрсөнд ургасан болон урд хөршөөс зөөвөрлөсөн хүнсний ногооноос хүний эрүүл мэндэд хортой бодис илэрсэн талаарх мэдээлэл олныг цочроосон. Тэрхүү мэдээллийг ЭМШУИС, Монголын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооныхон мэдээлсэн юм. Тэрхүү мэдээллийг үгүйсгэсэн хэвлэлийн хурал ердөө маргааш нь  л зарлагдсан.Үүнээс үүдсэн сурвалжлагыг иргэдийн санал бодлын хамтаар “News week” онцлов.

Шагчид гэхээр танд хэн санагддаг вэ. Та шагчдаар үйлчлүүлж байсан уу. Хүссэн ч эс хүссэн ч шагчдаас авахаас аргагүй болдог нэгэн зүйл бол тоглолтын тасалбар. Дуурь, драмын тоглолтоос бусдын тасалбарыг, тэр дундаа хошин урлагийнхан тасалбараа яагаад шагчдын гарт алдчихдаг вэ. Арай албаар шагчидтай “түншилдэг” юм биш биз гэсэн хардлагыг мартын наймны тоглолтууд баталжээ. Та энэ тухай “Хошин шогийн тасалбарын шоу” нийтлэлээс уншаарай.

Асашёорюү чөлөөт бөхийн спортоос олимпийн аварга төрүүлэх амлалтыг зүгээр ч нэг өгөөгүй бололтой. Тэрбээр Дэлхийн цомд оролцох эрх авсан тамирчдаа гар дээрээ өргөн үдэж буй сонирхолтой зураг хийгээд Дэлхийн цомд Монголын хичнээн тамирчин ямар жинд өрсөлдөх гэж байгаа мэдээллийг  “News week”-ийн спортын булангаас тольдоорой.

Саяхан нээлтээ хийсэн “Алсын удирдлага” киноны арын албанд зүтгэгчид болох найруулагч, зураач, хөгжмийн зохиолч нарын сонирхолтой ярилцлагаас тус киноны гол дүрийг анагаахын оюутан яагаад гаргах болсон хийгээд кино урлагт хөгжим ямар үүрэгтэй байдаг талаар өгүүлжээ.

Шинэ мэдээ дуулгахад долоо хоногийн тойм "News week" сонин энэ дугаараасаа эхлэн "Улаанбаатар такси" компанийн таксинд үнэгүй тараагдаж эхэллээ.

Даваа гариг бүрийн өглөө “NEWS WEEK”-тэй “болздог”
эрхэм уншигчиддаа баярлалаа.

 

NEWS AGENCY

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж