Samsung үнэгүй хөгжмийн үйлчилгээ нээлээ

Хуучирсан мэдээ: 2014.03.09-нд нийтлэгдсэн

Samsung үнэгүй хөгжмийн үйлчилгээ нээлээ

Өмнөд Солонгосын Samsung өөрийн ухаалаг гар утас болон таблетын хэрэглэгчиддээ зориулан үнэгүй хөгжмийн үйлчилгээ нээлээ. Энэхүү үйлчилгээ нь Milk Music нэртэй ба 200 орчим радио суваг, 13 сая орчим дуутай юм. Тус үйлчилгээ нь эхний хэсэг хугацаанд ямар нэгэн зар сурталчилгаа байршуулахгүй ба үнэгүйгээр татаж авах боломжтой байх юм байна.

Тус компани өнгөрсөн 2012 онд Music Hub нэртэй хөгжмийн үйлчилгээ нээж байсан ч тун удалгүй зогсоосон юм.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж