Sharp компани энэ оны нэгдүгээр сард танилцуулсан Q+ брендийн шинэ телевизийнхээ үнийг албан ёсоор зарлалаа. Өнгө нягтрал сайтай, 60 инчийн 4К дэлгэц бүхий телевизийг та өөрийн болгохыг хүсвэл танд 2500 ам.доллар хэрэгтэй болох нь.
Харин 80 инчийн дэлгэцтэйг нь 6000 ам.долларын үнэтэйгээр худалдах гэнэ.
Энэхүү шинэ телевиз нь үзэгчдэд шинэ дэвшлийг авчрах шинэ технологиор хийгдсэн ба бүхий л зүйлийг яг бодит, дэргэд нь байгаа мэтээр үзэх боломжийг бүрдүүлэх юм байна.
Т.БИЛГҮҮН
