
2011 онд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэж эхэлсний 100 жилийн ой тохиоход “Join Me on the Bridge”-олон улсын хөдөлгөөн анх удаа болж байжээ. Дэлхийн мянга мянган эмэгтэйчүүд, эрчүүд Бүгд найрамдах ардчилсан Конго улс, Афганистан болон дайны хөлд нэрвэгдсэн бусад орны эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж, энх тайвныг уриалах зорилгоор ойр орчныхоо гүүр хүртэл алхаж, тайван жагсаал зохион байгуулаад дөрөв дэх жилтэйгээ золгож байна.
Өнгөрсөн хугацаанд дэлхийн 70-аад оронд 464 гүүрэн дээр уг хөдөлгөөнийг дэмжигчид нэгдэж эмэгтэйчүүдийн эрх ашиг дэлхийн аль ч оронд зөрчигдөх ёсгүйг уриалсан байна.
Д.БҮҮВЭЙ