Монгол Улсаа төлөөлөх загвар өмсөгчид тодорно

Хуучирсан мэдээ: 2014.03.08-нд нийтлэгдсэн

Монгол Улсаа төлөөлөх загвар өмсөгчид тодорно

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод World Fashion Organization буюу Дэлхийн Загварын байгууллагын дэмжлэгээр зохион байгуулагдаж байгаа хоёр дахь удаагийн “Asian Fashion Week”буюу “АЗИЙН ЗАГВАРЫН 7 ХОНОГ-2014” загварын шоу 2014 оны 8-р сарын 15-аас 18-ны хооронд болох ажээ. 

Азийн хувцас загварын ертөнцийн шилдэгүүд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод нэгэн дор цугларах олон улсын чанартай энэхүү арга хэмжээнд Бутан, Брунэй, Камбож, Хятад зэрэг Азийн 30 орон болон Латин америк, Гүрж, Австрали, Швед зэрэг 20 орны нийт 200 гаруй дизайнерууд оролцох бөгөөд мөн Япон, Африкийн орнуудын миссүүд урилгаар хүрэлцэн ирж оролцохоо мэдэгджээ.

Харин өнөөдөр “Азийн загварын долоо хоног 2014” загварын шоунд Монгол улсаа төлөөлөн оролцох загвар өмсөгчдийг шалгаруулах эхний шалгаруулалт “Сити” дээд сургууль дээр болж байна. Тус шалгаруулалтанд “Монгол модел”, “Азийн модел”, “Торго”, “Андра”, “Шилмэл загвар” гэх зэрэг монголын томоохон моделын агентлагуудын загвар өмсөгч нар оролцох юм. Шүүгчээр “Group Fashion Week”-ын дэд ерөнхийлөгч Catherine Birch, “CHIC Fashion salon”-ны дизайнер Б.Лхамаа нар ажиллаж байгаа ажээ.

Д.БҮҮВЭЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж