
Гуравдугаар сарын 16-нд Крымын хойгийг Орост нэгтгэх талаар бүх нийтийн санал хураалт явуулах гэж байгааг АНУ хууль бус гэж үзэж буйг Agence France-Presse мэдээлжээ.
Крымын талаарх бүхий л асуудлыг Киев дэх засгийн шийдвэрээр хийгдэх ёстойг АНУ онцлов. Нэг хэсгийн шийдвэрээр хууль ёсны засгийн шийдвэр нь хүчин төгөлдөр биш байх тийм байдал байж болохгүй гэж Цагаан ордон мэдэгдэв.
Крымын автономит улс энэ сарын 16-ны өдөр нутгийнхаа статусын талаар бүх нийтийн санал асуулга явуулна. Саналын хуудсанд “Та КАУ-ыг ОХУ-ын бүтцэд нэг субъект болон орохыг зөвшөөрөх үү?”, “Та 1992 оны Үндсэн хуулийг сэргээн Крымыг Украины хэсэг болгон үлдээхийг хүсэх үү? гэсэн хоёр асуудал бичигдэж байгаа ажээ.
Бүх нийтийн санал асуулга хууль бус гэдгийг Европын холбоо үзэж байна. Украины газар нутгийн өөрчлөлтийг зөвхөн бүх украины санал асуулгаар шийдэх ёстой гэж тус холбооны Киевт суугаа Элчин сайд Ян Томбинский сануулан хойгийг Оросын бүрэлдэхүүнд орохыг санал нэгдэн дэмжин Оросын ерөнхийлөгч Владимир Путинд илээжээ. Москва хариу өгөөгүй байна.