Ачлал буянтай ээжүүдийг өргөмжлөв

Хуучирсан мэдээ: 2014.03.08-нд нийтлэгдсэн

Ачлал буянтай ээжүүдийг өргөмжлөв

Сүхбаатар аймгийн BBS TV-н мэдээллийг хүргэж байна. 2014.03.08

– Баруун-Урт сум, Аймгийн ахмадын хороо хамтран Ачлал буянтай ээжүүдийг шалгаруулах Миний ээж алдаршуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээг 15 дахь жилдээ зохион байгууллаа. Ачлал буянтай ээжээр 11 ээж өргөмлөгдөж өргөмжлөл тэмдгээ өнөөдөр гардан авлаа.

– Баруун-Урт сумын ИТХ-д 3-р багаас сонгогдсон төлөөлөгч Цээсүрэн, Бямбажав нар өнөөдөр багийнхаа эмэгтэйчүүдийг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн дуу хууртай инээд наргиантай, бэлэг дүүрэн өдөрлөгийг зохион байгууллаа. Анх удаа багийн эмэгтэйчүүд нь сонгогдсон төлөөлөгчидтөйгөө Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэж байгаа нь энэ өдөрлөгийн нэг онцлог байлаа.

– Сүүлийн үед солонгосын сериалуудаас муу үлгэр дуурайлал авч ебс-ийн хүүхдүүд бие биенийгээ зодож дээрэлхэх, ялангуяа охидууд бие биенийгээ дарамтлах явдал гарах болсон талаар иргэд ярьдаг. Ямартаа яг энэ хэргээр аймгийн цагдаагийн хэлтэст ирсэн дуудлага мэдээлэл болон шалгагдаж байгаа хэрэг зөрчил байхгүй ч МСҮТ-ийн хүүхдүүд бие биенийгээ зодож дээрэлхсэн хэрэг шалгагдаж байгаа гэнэ.

Эх сурвалж: BBS TV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж