10-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Хуучирсан мэдээ: 2014.03.08-нд нийтлэгдсэн

10-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Малчид, ард иргэдийн анхааралд:

10-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна.

 

2014 оны 03 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:

Баруун зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 11-16 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын сав газраар 3-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус дулаан, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 1-3 градус хүйтэн байна.  

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 17 градус хүйтэн, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.              

2014 оны 3 дугаар сарын 09-нөөс 2014 оны 3 дугаар сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

9-нд баруун зүгийн нутгийн хойд, төвийн нутгийн баруун хэсгээр, 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хэсгээр, 12-нд төвийн нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 9-нд Алтайн уулсаар, 10-нд ихэнх нутгаар, 11-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. 10-наас хүйтэрч Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 14-19 градус, Сэлэнгэ, Ерөө, Хараа, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж