
1978 оноос мэргэжлийн теннисний карьераа эхлүүлж “Их дуулга” тэмцээнд найман удаа аваргалж, мэргэжлийн теннисний холбооны Мастеруудын тэмцээнд таван удаа түрүүлсэн юм. Тэрээр Чехословакийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж 1980 оны Дэвисийн цом, дараа жил нь Үндэстнүүдийн цомын эзэн болжээ. 1983 оны хоёрдугаар сарын 28-нд дэлхийн мэргэжлийн чансааг тэргүүлж, 270 долоо хоногийн турш энэ амжилтаа хадгалжээ. Энэ нь түүхэнд алдарт Рожер Федерер, Пит Сампрас нарын дараа орох гурав дахь үзүүлэлт юм.
Иван Лендл 1984 оноос АНУ-д амьдарч эхэлсэн бөгөөд 1985 оноос Чехословакийн шигшээ багт тоглохоос татгалзжээ. Тэрбээр АНУ-ын иргэншилтэй болж, энэ улсын шигшээ багт орж Дэвисийн цом болон Сөүлийн олимп оролцохыг их хүсч байсан юм. Гэвч Чехословакийн эрх баригчид шаардлагатай бичиг баримтыг нь гаргаж өгөхөөс татгалзжээ. Эцэст нь Лендл 1992 онд л АНУ-ын иргэн болсон ч Америкийн шигшээ багт орж олимп болон Дэвисийн цомын тэмцээнд оролцож чадаагүй юм.
“УЛС ТӨРИЙН ТОЙМ” сонин