Гүйлтийн цанын УАШТ өнөөдөр эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2014.03.07-нд нийтлэгдсэн

Гүйлтийн цанын УАШТ өнөөдөр эхэлнэ

Монголын цанын холбооны нэрэмжит гүйлтийн цанын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр “Скай резорт”-ын “Ски хаус”-т эхэллээ. Гурван өдөр үргэлжлэх тус тэмцээнд 10 гаруй байгууллагын 60 гаруй тамирчид оролцож байна. Тэмцээний нээлтийн ажиллагаанд ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, Монголын цанын холбооны ерөнхийлөгч Р.Раш нар оролцох аж.

Монголын цанын холбоо өнгөрсөн долоо хоногт Увс аймгийн Зүүнговь суманд өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулжээ.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж