&#34Аюулгүй орц&#34 төсөл хэрэгжиж байна

Хуучирсан мэдээ: 2014.03.07-нд нийтлэгдсэн

&#34Аюулгүй орц&#34 төсөл хэрэгжиж байна

Цагдаагийн газраас хэрэгжүүлж буй “Иргэдийн аюулгүй байдлыг хангах нь” төсөл арга хэмжээний хүрээнд дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүд дүүрэг хороодын засаг дарга, сууц өмчлөгчдийн холбоо, оршин суугч иргэдийн дэмжлэг хамтын ажиллагааны хүрээнд “Аюулгүй орц” төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Эхний ээлжинд Чингэлтэй дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрийн 23 байрны 55 орцонд хяналтын камер суурилуулж, мэргэжлийн харуул хамгаалалтын албадтай гэрээ байгуулсан гэнэ. Төсөл хэрэгжсэнээр орцон дотор архидан согтуурах, гэмт халдлага хийх зэрэг үйлдэл эрс багасаж, үүнийг дагаад гэмт хэргийн гаралт ч буурсан гэнэ.

 М.БАЯРАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж