Ерөнхий сайд эмэгтэйчүүддээ хүндэтгэл үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2014.03.07-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд эмэгтэйчүүддээ хүндэтгэл үзүүллээ

Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн тохиолдуулан төр засгийн байгууллагуудад өндөр алба хашиж байгаа эмэгтэйчүүддээ баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ. Энэхүү ажиллагаанд УИХ-ын Тамгын газрын дарга Б.Болдбаатар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг нар оролцлоо.

Ерөнхий сайд УИХ-ын эмэгтэй гишүүд, яамдын эмэгтэй сайд нар болон гүйцэтгэх, шүүх засаглалын байгууллагуудад удирдах алба хашиж буй бүсгүйчүүдийн төр, түмний зүтгэж буй үйлсэд өндөр амжилт хүсч, гарын бэлэг гардуулсан байна. Энэ удаагийн парламент хамгийн олон буюу 11 эмэгтэй гишүүн, нэг гишүүн биш сайдтай. 

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж