Монголикад урьж байна

Хуучирсан мэдээ: 2014.03.07-нд нийтлэгдсэн

Хөх уулсын онь хөтөл сэтэртэл саравчилж, сэмжин үүлсийн магнай
зөөллөн мэнд амрын цацлаа өргөн, алсын зэрэглээ цайран уустал санаа
алдах ижийгээ би баярлуулж чадсан болов уу.

Хүний хатуухан
орчлонд хөлийнхөө арван хуруугаар газар тамгалан өндийхдөө ижийгээ л би
анх түшсэнсэн. Хорвоо нөмөртэй болохыг тэгэхэд л анх мэдэрсэн. Цасан мөс
гялалзсан нутгийн уулсынхаа оргилыг будан суутал харуулдахад нь эвий
муу ижийдээ би яарсан бил үү.

Аргаар болдоггүй хорвоод аашлуулж
зэмлүүлж явахад нулимстай аньсагаа арчуулж, өрийг нь өмөртөл уйлсаар
ижийнхээ саалийн үнэртэй энгэрийг түшиж зогсохдоо хорвоо уяхан болохыг
анх мэдэрсэн. Цэнхэр ус, нутгийн шувуудыг эргэн хоргодтол үгээ дайхад нь
эвий муу ижийдээ би яарсан бил үү.

Мянган шөнө бурхан сүүгээ
амлуулсан эвий муу буурлыгаа би баярлуулж чадсан болов уу. Тийм ээ, тэд
үргэлж инээд хөөр, аз жаргалаар бялхаж явах ёстой.

Харин та тэднийгээ баярлуулж чадаагүй бол “Монголика-2”
рестораныг заавал зориорой. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг
“Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай” цэнгүүн гуравдугаар сарын 6, 7,
8-нд 19:00 цагаас “Монголика-2”-т болохоор болжээ.
Олон улсын
эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан явуулдаг тус цэнгүүнд
Монголын эстрадын нэрт дуучин МУГЖ н.Уранчимэг, Соёлын тэргүүний ажилтан
Б.Хатанбаатар нар оролцож, та бүхний баяр дээр баяр нэмэх гэнэ.
Цэнгүүний тасалбарын үнэ 40000 төгрөг бөгөөд хүрэлцэн ирсэн бүх
бүсгүйчүүддээ сарнай бэлэглэх юм байна. Гоё биш гэж үү. Та бүхэн ойр
дотно, хамт олныхоо бүсгүйчүүдийг “Монголика-2” рестораны “Бүсгүй минь
чи инээмсэглэж яваарай” цэнгүүнд оролцуулан ганц өдөр ч атугай
баярлуулж, хэзээ ч мартагдашгүй дурсамж үлдээе гэвэл 9901-1530,
9918-5777, 9160-8181, 9909-6827 дугаарын утсаар холбогдон захиалгаа
өгөөрэй.

Бүсгүй хүний хөлд хүрсэн галбирбаасан модод цэцэглэнэ
хэмээх эртний нэгэн сайхан шүлэг бий. Бүсгүй хүн бурхдын бурхад болохоор
тэр биз ээ. Бүсгүй хүний нөмөрт хоргодсон буурал ертөнц залууждаг
хэмээдэг. Бүсгүй хүн гоо үзэсгэлэн болохоор тэр биз ээ.





NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж