Өнөөдрийн онцлох жиргээ

Хуучирсан мэдээ: 2014.03.07-нд нийтлэгдсэн

Өнөөдрийн жиргээгээр явган хүний зам дээр ДК серийн дугаартай машин зогсч байгаа зураг анхаарал татсан сэдэв болж байна.

ДК 99-42 дугаартай машин төрийн ёслол, хүндэтгэлийн 30 дугаар байрны өмнө явган хүний зам дээр зогсч буй зургаас энэ асуудал үүджээ. Уг машин нь Швед улсаас Монгол Улсад суугаа өргөмжит Ерөнхий консулын албаны машин юм байна. Гярхай жиргээчид машины эзэн хэн болохыг хэдийнэ тогтоочихоод Гадаад харилцааны сайдад хаяглан шүүмж дагуулж байна.

www.news.mn сайтын “Жиргээ тойм” жиргээчдийн гайхшралыг төрүүлсэн энэ зургийн талаар тодруулав. Энэ долоо хоногийн даваа гаригт Шведийн өргөмжит Ерөнхий консулын машин гадаадын зочинд үйлчилж байсан бөгөөд 30 дугаар байранд уулзалт, арга хэмжээ болох үеэр ДК 99-42 дугаартай машин зам дээр түр зогсон зочныг хүлээж байх үед “хэрэг явдал” гарсан аж. Яг юу болсон талаар жолооч Ц.Элдэв-Очиртой холбогдон тодрууллаа.

-Та яагаад явган хүний зам дээр машинаа зогсоосон юм бэ?

-Ямар ч жолооч явган хүний зам дээр машинаа тавихгүй нь ойлгомжтой. Санаатай тэгсэн юм огт байхгүй. Тухайн үед төрийн тусгай хамгаалалттай цуваа 30 дугаар байр руу орох болоод намайг зам чөлөөлнө үү гэсэн шаардлага тавьсан юм. Ухрах гэтэл замын хөдөлгөөн ачаалалтай байсан учраас боломж байгаагүй. Иймд 30 байрны хашаа руу ороод эргэчихье гэж хэлтэл төрийн тусгай хамгаалалтынхан түр явган хүний зам дээр гаргаад тавьчих гэсэн шаардлага тавьсан. Тэр дагуу нь явган хүний зам дээр түр зогсолт хийгээд цуваа явсны дараа буцаад машины зам руу шилжиж зогссон.

-Швед улсын өргөмжит ерөнхий консул хэн гэж хүн байдаг юм бэ. Ер нь ном журмаараа өргөмжит Ерөнхий консулын машин ДК серийн дугаартай байх ёстой юм уу?

-Швед улсын өргөмжит консулаар Л.Болдхуяг 2005 оноос хойш ажиллаж байгаад 2011 оноос Шведийн Засгийн газрын шийдвэрээр өргөмжит Ерөнхий консулаар томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Өргөмжит Ерөнхий консул нь Элчин сайдын хэмжээнд үйл ажиллагаа явуулах эрхтэй учраас тухайн үеийн Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын шийдвэрээр  энэ дугаарыг авч байсан гэлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж