Өмнөө зорилго тавина гэдэг
бол та ямар төрлийн үр дүнг хүсч байна гэдгийг тодорхойлох, тухайн үр дүнг
бодит байдал болгох төлөвлөгөөг боловсруулах үйл явц юм. Энэ бол таны эзэмшиж
болох хамгийн чухал ур чадвар юм. Яагаад гэвэл зорилгодоо хүрснээр таны аз
жаргалын түвшинд шууд нөлөө үзүүлдэг. Хүсч байгаа зүйлдээ хүрч ч болно,
хүрэхгүй ч байж болно. Гэхдээ үүнийг хийх зөв эсвэл буруу арга замууд байдаг.
Энэ нийтлэлд өмнөө хэрхэн зорилго тавих, тэдгээрт хамгийн сайн аргаар хэрхэн
хүрэх тухай дурдах болно.
Зорилго тавих маш олон шаардлага байдаг. Зорилго тавих эхний алхам бол маш
тодорхой байх явдал юм. Маш олон хүмүүс жингээ хасах эсвэл их мөнгө олохыг
хүсэх гэх мэт маш өргөн хүрээний зорилго тавьдаг нь маш том алдаа юм. Энэ нь та
таксинд суухдаа таксины жолоочид “В” цэгийг хаана байдгийг хэлэхгүйгээр “А”
цэгээс “В” цэг рүү хүргүүлэхийг хүсэхтэй л адил.
Хэрэв та их мөнгө олохыг хүсч байгаа бол яг хэр хэмжээний мөнгө олохыг хүсч
байгаагаа тодорхойлох хэрэгтэй. Хэрэв та жингээ хасахыг хүсч байгаа бол хэр
зэрэг хасахыг хүсч байгаагаа яг тодорхойлох хэрэгтэй. Юу хүсч байгаагаа
тодорхой болгох нь сайн төлөвлөгөө боловсруулахад туслах төдийгүй , зорилгоо илүү
мэдэх боломжтой болдог.
үргэлжлэлийг: http://biznetwork.mn/