Алдарт эхийн одонт ээжүүдийн чуулган болно

Хуучирсан мэдээ: 2014.03.07-нд нийтлэгдсэн

Алдарт эхийн одонт ээжүүдийн чуулган болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор маргааш 11.00 цагт Төрийн ордны их танхимд Алдарт эхийн одонтой ээжүүдийн чуулган зохион байгуулах гэж байна. Чуулганд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож үг хэлэх аж. Харин тус арга хэмжээнд 1000 ээж оролцох юм байна.

Монголчууд олуулаа болох ёстой гэх байр суурь баримталж ирсэн төрийн тэргүүний хувьд ээжүүд зөвхөн 2-3 сар хүүхдээ хардаг биш 2 жил хардаг байя. Хүүхдээ харж байх хугацаанд нь ээжид сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгодог байх зэргээр төр нь ээжүүдийг дэмжих ёстой хэмээн үздэг юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж