Цэвэршилт хамгийн эртдээ 35 наснаас эхэлдэг

Хуучирсан мэдээ: 2014.03.07-нд нийтлэгдсэн

Цэвэршилт хамгийн эртдээ 35 наснаас эхэлдэг

13 настай жаахан охин байхад
минь сарын тэмдэг гэх зүйл ирсэн сэн. Урилгагүй ирсэн тэр зочин сар бүр намайг
тавгүйтүүлж, жаахан биеэнд минь дараа болдог байв. Түүнийг ирсэн анхны өдөр би
сэтгэл санаагаар унаж, энэ хорвоогийн хамгийн азгүй хүн хэмээн өөрийгөө бодож
билээ. Тэгээд “эрэгтэй хүүхэд байсан бол ийм юм ирэхгүй ямар амар вэ” гэж хөвгүүдэд
баахан атаархаж байсан санагдана. Гэхдээ аажимдаа сар болгон биений юм ирэх,
сарын тэмдгийн өмнөх өвдөлт гэх зvйлvvдээс айхаа больж дассан. Түүнээс хойш
олон жил өнгөрчээ. Нялх залууд минь сэтгэл шаналган ирж байсан тэр зүйл эмэгтэй
хүний, ээж хүний хувьд хамгийн нандин бас хамгийн сайхан. Нөхөртэйгөө
өнгөрүүлсэн анхны шөнө, хүүхэдтэй болохыг хүссэн өдөр хоногууд гээд л сайхан
дурсамж бүхний ард тэр ямар нэгэн мэдээний дохио болж байсан.  Хүүхэдтэй
болохыг хүссэн үедээ “энэ сард битгий ирээсэй” гэж өөртөө шивнэдэг байхад зарим
үед “ирээсэй ирээсэй” гэж битүүхэн хүлээж шанална. Одоо харин тийм мэдрэмжийг
авахаа больсон учир нь би “цэвэршиж” байгаа. Нас минь дөнгөж 45-тай хэдий ч…

Бүх зүйлд яг анх биений юм
ирж байсан шиг хандаж би айж бас цочирдож байна. Ямар ч эмэгтэй хvний амьдралд
“цэвэршилт” гэж шийдвэрлэх бас даван туулах vе байдаг ажээ. “Цэвэрших” хэрээр
миний биед олон өөрчлөлт гарч байгаа. Мэдээж энэ нь  хvн бvрд янз янзаар
илрэх байх. Гэхдээ л бие галбир, сэтгэл санаа, зан араншин, бэлгийн мэдрэмж,
сексийн харилцаанд ямар нэгэн таагvй өөрчлөлт гарсаар байна.

“Цэвэршилт” гэдэг бол
эмэгтэйчүүд бидний амин гол эрхтэн өндгөвчнөөс өндгөн эс ялгарахаа больж,
жирэмслэхгvй болно гэсэн vг ажээ. Гэхдээ цэвэрших үйл явц ганцхан өдөр
үргэлжлэхгүй гэнэ. Цэвэршилтийн өмнөх vе гэж хамгийн чухал үеийг би туулж
байна. Энэ vе хэзээ дуусахыг би хэлж мэдэхгүй гэхдээ л тухайн хvнээсээ хамаарч
хэдэн сар эсвэл хэдэн жилээр ч явагдаж болдог ажээ. Цаад тал нь 10-аад жил
vргэлжилдэг гэж vздэг. Цэвэршилтийн өмнөх vед өндгөвчнөөс эстроген дааврын
ялгаралт аажмаар багасна. Ихсэж, багасах нь шилжилтийн vетэй төстэй боловч vр
дагавар нь илvv мэдэгдэхvйц сөрөг нөлөөтэй байдаг. Мэс засал, хими, туяа
эмчилгээ зэрэг гадны нөлөөтэй цэвэршилт гэж бас бий. Ийм vед цэвэршилтийн өмнөх
vе гэж байхгvй шууд “цэвэршдэг “ ажээ.

үргэлжлэл: http://www.emegteichuud.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж