НАТО-гийн цохилтонд Афган цэргүүд амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2014.03.07-нд нийтлэгдсэн

НАТО-гийн цохилтонд Афган цэргүүд амь үрэгджээ

Афганистаны зүүн хэсэгт өчигдөр өглөө /III.6/ НАТО-гийн нисгэгчгүй онгоцны агаарын дайралтанд армийн таван цэрэг амь үрэгджээ. Афганистаны Логар мужийн Чарк дүүрэгт байрлаж байсан тус улсын армийн цэргүүд НАТО-гийн агаарын цохилтонд золгүйгээр өртсөн байна. НАТО-гийн зүгээс энэ хэргийг золгүй явдал хэмээгээд мөрдөн шалгахаа мэдэгджээ.

Үүний зэрэгцээ Афганистаны Ерөнхий сайдын зүгээс нисгэгчгүй онгоцоор хийсэн  агаарын цохилтонд энгийн иргэд амь үрэгдэж буйд ихэд шүүмжлэлтэй байгаа юм. Афганистан улс өнгөрсөн 2013 онд өөрийн армийн нисгэгчгүй онгоцоор агаарын дайралт хийх болон, суурьшлын бүсэд цохилт өгөхийг зогсоосон юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж