
Монгол түмний сэтгэлд хоногшсон "Хос залуус", “Үнэнч хайраа зориулъя”, "Шар цэцэг" зэрэг монголчуудын сэтгэлд хоногшсон сайхан дуунуудыг "төрүүлсэн" Харш хамтлагийн дуучин, хөгжимчин Б.Баяртсайхан “Миний аялгуу-2” хэмээх бие даасан тоглолтоо гуравдугаар сарын 16-ны үдэш “UB Palace”-ийн концертын их танхимд 19:00 цагаас ганцхан удаа хийхээр болсон байна. Монголын дууны урлагт 35 жил зүтгэж өнөөг хүртэл уран бүтээлээ туурвисаар яваа түүний тоглолтонд “Харш” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох бөгөөд тэдний хувьд бүрэлдэхүүнээрээ яг 10-н жилийн дараа ийнхүү тайзнаа дахин хамтарч тоглох гэж байгаа нь энэ юм байна. Түүнчлэн тэдний нэгэн үеийн андууд болох “Чингис хаан” хамтлаг тэргүүтэй уран бүтээлчид оролцож уран бүтээлээ өргөхөөр болжээ.
Д.БҮҮВЭЙ