
Шагнал гардуулах ёслолд Чехийн парламентын Сенатын танхимын гишүүн Я.Доубрава, парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн В.Яандак, Требон хотын орлогч дарга З.Мраз, Чехийн Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн проректор доктор Т.Шубрт, Карлын Их Сургуулийн Байгалийн шинжлэх ухааны факультетын эрхлэгч Д.Матейка, БНЧУ-ын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, байгаль орчны сайд асан М.Кужварт болон бусад албаны хүн байлцлаа.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Чех улсын иргэн Любомир Свободаг “Шударга журам” медалиар шагнасныг Улаанбаатарт Төрийн ордонд гардуулсан байна.
Л.Свобода 2013 оны зун Өгий нуурын эргээс 2 километр зайд завь нь хөмрөн живэх аюул нүүрлээд байсан таван монгол иргэнд туслаж, өөрийнхөө завиар эрэгт эсэн мэнд гаргаж амь насыг нь аварсан юм.