
ХОМ буруу мэдээлсэн албан тушаалтнуудад арга хэмжээ авчээ. Татварын ерөнхий газрын тасгийн дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорих ангийн дарга, шуурхай бүлгийн дарга, ерөнхий жижүүрийн албан тушаал хашиж буй албан тушаалтнууд 2008, 2009, 2010 оны хөрөнгө, орлогын мэдүүлгээ зөрчилтэй мэдүүлсэн болох нь тогтоогдсон байна. Дээрх албан тушаалтнууд гэр бүлийн гишүүдийн нэр дээрх банкин дахь төгрөгийн болон ам.долларын хадгаламж, авто машин, орон сууц, газар зэрэг хөрөнгө, орлогоо мэдүүлээгүй байна. Иймд дээрх албан тушаалтнуудад Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.15 дугаар заалтын дагуу хариуцлага тооцуулахаар Татварын ерөнхий газрын дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад мэдэгджээ. Татварын ерөнхий газрын дарга хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн тасгийн даргын цалинг гурван сарын хугацаатай 20 хувь бууруулах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн гурван ажилтандаа сануулах сахилгын шийтгэл оногдуулсан тухай хариуг АТГ-т ирүүлсэн байна.
С.Отгон
Зочин 2011-05-06 202.131.235.170
zovhon sanamsargui aldaandl tsalingiin torguuli nogduuldag
Зочин 2011-05-06 202.131.235.170
zovhon ene undesleleer ajilaas ni cholooloh heregtei Toriin ondor alban tushaaltan shudraga unench baih yostoi
irgen 2011-05-06 182.160.51.244
Huivaldaagui ium bol ial ni araich dee Iali gesniig oilgooroi
Èðãýí 2011-05-06 202.179.27.125
Õýäýí æàðààõàéíä õàðèóöëàãà òîîöîî þó õºãèéí þì