
Уг удирдамжийн дагуу нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд 15, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд 17 нийт 32 ажлын байранд сонгон шалгаруулалт явууллаа. Тус сонгон шалгаруулалтаар 197 иргэн бүртгэгдсэнээс нийт 20 ажлын байран дээр 60 иргэн тэнцэн нөөцөд бүртгэгдсэн юм.
Сонгон шалгаруулалтаар хамгийн өндөр оноо авсан нэг иргэнийг тухайн ажлын байранд томилуулах саналын Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид санал хүргүүлж сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилгоо хийж эхэллээ.
Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн баталсан бөгөөд уг ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээ байгуулах бэлтгэл ажил хангагдаж байна. Хөдөлмөрийн гэрээний төсөлд Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо, НЗДТГ-ын холбогдох хэлтсүүдээс санал авч байгаа юм гэж Нийслэлийн боловсролын газраас мэдээллээ.