Элчин сайд Б.Дэлгэрмаа сургалтад хамрагдаж буй төлөөлөгчидтэй уулзлаа

Хуучирсан мэдээ: 2014.03.07-нд нийтлэгдсэн

Элчин сайд Б.Дэлгэрмаа сургалтад хамрагдаж буй төлөөлөгчидтэй уулзлаа

Сингапурын
Техник хамтын ажиллагааны хөтөлбөр болон Дэлхийн банкны “Уул уурхайн
дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл”-ийн хүрээнд тус улсын
ГХЯ-аас зохиож буй Төрийн удирдлагын чиглэлээр богино хугацааны танилцах
аялал болон Төрийн дээд түвшний албан хаагчдад зориулсан англи хэлний
гүнзгийрүүлсэн сургалтад хамрагдаж буй төлөөлөгчдийг Монгол Улсаас
Сингапур Улсад суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа Элчин сайдын яаманд хүлээн
авч уулзав.

Тэдгээрийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн
Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Сангийн яам, Үйлдвэр, Хөдөө аж ахуйн
яам, Нийслэлийн ЗДТГ, Жендэрийн Үндэсний хороо, Дэлхийн банк, Гэр
хорооллын орон сууцжуулах төсөл зэрэг байгууллагын 38 төлөөлөгч
хамрагдаж буй юм.

Сингапурын ГХЯ-нд Элчин сайд Б.Дэлгэрмаагийн
тавьсан санал болон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2013 оны 11
дүгээр сард Сингапур Улсад хийсэн төрийн айлчлалын үр дүнд  Сингапурын
Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөр анх удаа манай улсын төрийн албан
хаагчдыг ийм өргөн бүрэлдэхүүнтэйгээр хүлээн аваад байгаа нь энэ юм.

Хөтөлбөрийн
хүрээнд төлөөлөгчид Сингапур улсын Төрийн албаны коллежийн богино
хугацааны сургалтад хамрагдаж, тус улсын ГХЯ, Сингапур хотын галерей,
Газар болон тээврийн хэрэгслийн алба,  Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Орон
сууц ба хөгжлийн зөвлөл, “Шинэ ус” ус цэвэршүүлэх станц зэрэг
байгууллагаар зочилж, бүтэц, бүрэлдэхүүн, үйл ажиллагаатай нь танилцаж
туршлага судалж байгаа аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж