Нийслэлийн Ардчилсан нам, Нийслэлийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу энэ сарын 8-нд “Гэгээн өглөө” хүндэтгэлийн арга хэмжээг “Буянт-Ухаа” спорт цогцолборт зохион байгуулахаар болжээ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа энэ хүндэтгэлийн арга хэмжээнд нийслэлийн есөн дүүргийн 8000 эмэгтэй оролцох юм байна.
Өнгөрсөн жил 6000 эмэгтэйг энэ арга хэмжээнд оролцуулсан энэ жил ийнхүү улам өргөжүүлж, олон эмэгтэйчүүдийг хамруулж байгаа ажээ. “Гэгээн өглөө” хүндэтгэлийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Д.Оюунцэцэг нар оролцож ээжүүдэд баярын мэндчилгээ дэвшүүлэх бол ҮДБЭЧ-ын уран бүтээлчид урлагийн тоглолтоо толилуулах юм байна.
Д.БҮҮВЭЙ