
Ливийн парламент экс дарангуйлагч Муаммар Каддафийн хүү Саадийг Нигерт шилжүүлэн өгсөн байна. Ливийн хөлбөмбөгийн холбооны тэргүүний албыг хашиж байсан Саади Каддафи нь эцгийгээ 2011 оны хувьсгалын үеэр амь үрэгдсэний дараа дүрвэн зугтсан аж. Ливийн удирдагч агсан Муаммар Каддафийн долоон хүүгийн нэг Саадийг эцгийнхээ дарангуйлалын үед босогчдын амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж, 2012 онд баривчлагджээ. Өдгөө 40 настай Саадийн сахал, үсийг хусссан зураг интернэтэд тархжээ.
Өмнө нь Нигерт Саади цаазаар авах ял сонсох нь гарцаагүй тул Хууль зүйн сайдын зүгээс шилжүүлэн авахаас татгалзаж байсан юм.
Муаммар Каддафийн өөр нэг хүү Сайф аль-ислам 2011 оны арваннэгдүгээр сард баривчлагдсанаас хойш Зинтан хотод хоригдож буй аж.