Хуучирсан мэдээ: 2011.05.06-нд нийтлэгдсэн

Хариу алхам хийх үү?

Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулахаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гурван гишүүн бичиг өргөн бариад байгаа билээ. Тэгвэл МАН-ын бүлгийн гишүүд хариу алхам хийх гэж байна гэсэн яриа Төрийн ордонд гараад байна. Тэд хамтарсан Засгийн газрын танхимын Ардчилсан намын нэг гишүүнийг огцруулах бичиг төлөвлөж байгаа гэсэн шуугиан өнөөдрөөс дуулдаж байгаа юм. Энэ талаар УИХ-ын Тамгын газрын ажилтнуудаас асуухад “Одоогоор мэдэгдсэн зүйл алга. Гэхдээ гэнэт өргөн барихыг үгүйсгэхгүй” гэлээ.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж