“Анхны үнсэлт” айсуй

Хуучирсан мэдээ: 2014.03.07-нд нийтлэгдсэн

“Анхны үнсэлт” айсуй

“Ах дүү Гримм”-ийн зохиолоос сэдэвлэсэн “Анхны үнсэлт” мюзикл нь  өнөөдөр  орой буюу гуравдугаар сарын 7-9-ны хооронд 19.00 цагт Нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа тавигдахаар болсон.

“Анхны үнсэлт” мюзиклын ерөнхий найруулагчаар буриадын төрийн шагналт Олег Юмов, уран сайхны удирдаачаар Р.Мөнхсайхан ажиллаж байгаа бол хөгжмийн найруулагчаар “A Sound” хамтлагийн аргил гитарчин Д.Мөнхболд, тайзны зураачаар А.Дөлгөөн нар ажиллаж байгаа юм. Харин тус мюзиклын гол дүрд соёлын тэргүүний ажилтан, Буриад улсын гавъяат жүжигчин Б.Амархүү, дуучин М.Сонор нар тоглож, туслах дүрүүдэд Д.Баасанжав, Д.Алтансүх, Г.Батдорж, Ч. Доржсүрэн, А.Азжаргал, И.Хангай, Э.Цэгмид, Ч.Дорж, Ц.Гансүх, Ж.Буянтогтох, Т.Оюунболд нарын уран бүтээлчид тогложээ.

Тоглолтын тасалбар 20 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд хосуудад хөнгөлөлттэй гэнэ.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж