
Согтуудаа их хэмжээний мөнгө алдсан америк бизнесмен Лас Вегасын казиног шүүхэд өгсөн байна. АНУ-ын Калифорни муж улсад оршин суудаг бизнесмен Марк Жонстон Лас Вегасын “Downtown Grand” казиногоос согтуу байх үедээ мөрийтэй тоглоод алдсан 500 мянган ам.долларыг буцаан өгөхийг шаардан шүүхэд зарга үүсгэжээ. 52 настай Марк Жонстон өнгөрсөн нэгдүгээр сарын 30-нд казинод 17 цагийн турш тоглохдоо энэ их мөнгийг тавиад туучихсан аж. Гэхдээ тэрээр өөрийгөө маш их согтуу байсан учраас казино алдсан мөнгийг нь буцаан өгөх ёстой гэж үзжээ. Учир нь Невада муж улсын хуулийн дагуу казинод хэт их согтсон хүнийг мөрийтэй тоглуулахгүй байх ёстой аж.
Б.АНХТУЯА