
2014.02.26. Онгоцнууд янз бүрийн өнгийн утааг Абу-Дабигийн тэнгэрт Air Expo гэсэн авиашоуны үеэр цацаж байгаа нь. Арабын Нэгдсэн Эмиратын нийслэлийн Аль-Батин нисэх буудалд иргэний агаарын тээврийн онгоцнуудын олон улсын үзэсгэлэн хоёрдугаар сарын 25-27-ны өдрүүдэд явагдлаа.
Онгоцнуудын сүүл хэсэгт бэхлэгдсэн утааны генераторууд тус орны төрийн далбааны өнгийг гаргалаа. Ногоон өнгө нь газар нутгийн үржил шиймийг, Цагаан нь бие даасныг, Улаан нь Эмиратийн түүхэн улаан далбааг, харин хар нь нефтийн баялагыг бэлгэдэж буй.
Ойрхи Дорнодын иргэний агаарын тээврийн онгоцнуудад зориулсан цорын ганц үзэсгэлэн нь Air Expo бөгөөд онгоцнууд, нисдэг тэрэгнүүд болон нисэхийн техникийг үзүүлдэг. Мөн тэнд нисгэгч бэлтгэх сургуулиуд танилцуулагдахаас гадна сэдэвчилсэн бага хурлууд болдог.