Хороодын нийгмийн ажилтнууд номын дуу сонсов

Хуучирсан мэдээ: 2014.03.07-нд нийтлэгдсэн

Хороодын нийгмийн ажилтнууд номын дуу сонсов

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс “Бидний оролцоо хөгжилд” ТББ-тай хамтран хороодын нийгмийн ажилтнуудад сургалт явууллаа. “Нөлөөллийн нийгмийн ажил” сэдэвт сургалтаар Жендэр ба хүний эрх, хүний эрх ба жендэрт суурилсан хүчирхийллийн тухай ойлголтыг авсан юм.

Уг сургалтаар хороодын нийгмийн ажилтнууд олон нийтэд тулгамдсан асуудлаар судалгаа хийх аргууд болон судалгаанд үндэслэн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилго, зорилтоо тодорхойлох аргад суралцсан аж.

Эх сурвалж: http://zasag.mn/m/bzd

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж