Засгийн газрын ээлжит хуралдаантай

Хуучирсан мэдээ: 2014.03.07-нд нийтлэгдсэн

Засгийн газрын ээлжит хуралдаантай

Засгийн газрын ээлжит хуралдааныг өнөөдөр 10.00 цагт зарлаад байна. Уг хуралдаанаар 10 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсний дотор “Нууц асуудал”-ыг Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ оруулах аж. Мөн Цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаар, мөнгөн төлбөрийн хэмжээ тогтоох тухай, Нүүрснээс шингэрүүлсэн хий гаргах тухай, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай зэрэг чухал асуудлууд багтаж байна.

Түүнчлэн дараах асуудлыг хэлэлцэх юм байна.

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1.     

Гадаад харилцааны сайдын Австрали Улсад хийх айлчлалын
тухай

Л.БОЛД

2.     

Хөтөлбөр батлах тухай /Цагдаагийн байгууллагын хөгжлийн
хөтөлбөр/

Х.ТЭМҮҮЖИН

3.     

Тогтоолд өөрчлөлт оруулах тухай /Дээд боловсролын
санхүүжилт суралцагчдын нийгмийн баталгааны хуулийг хэрэгжүүлэхээр гаргасан
Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулах, тэргүүлэх мэргэжлийн хөтөлбөр
батлах тухай/

Л.ГАНТӨМӨР

4.     

"Монгол цуур"  Үндэсний хөтөлбөр
батлах тухай

Ц.ОЮУНГЭРЭЛ

5.     

“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний
тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-ийг
хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай

Ц.БАЯРСАЙХАН

6.     

Цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаар,
мөнгөн төлбөрийн хэмжээ тогтоох тухай

Д.БАТ-ЭРДЭНЭ

7.     

Төслийн нэгж байгуулах тухай /Нүүрснээс шингэрүүлсэн хий
гаргах тухай/

Д.ГАНХУЯГ

8.     

Гарын үсэг зурах эрх олгох тухай* /Монгол Улс, БНХАУ,
НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуй байгууллага хоорондын өмнөд өмнөдийн хамтын
ажиллагааны гурван талт хэлэлцээр/

Х.БАТТУЛГА

9.     

Ажлын хэсэг байгуулах тухай /Азийн залуучуудын чуулганыг
2014 онд зохион байгуулах тухай/

С.ЭРДЭНЭ

10. 

Нууц асуудал*

Д.БАТ-ЭРДЭНЭ

11. 

Бусад асуудал*

Н.АЛТАНХУЯГ


 

 

Танилцуулах асуудал

 

 

12. 

2014 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний явцын талаар
/Худалдан авах ажиллагааны газар/

Д.ТЭРБИШДАГВА

13. 

2013 онд иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн
захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж ирүүлсэн өргөдөл, гомдлын
шийдвэрлэлтийн тухай

Ч.САЙХАНБИЛЭГ

14. 

Сангийн сайдын гадаад томилолтын тухай

Ч.САЙХАНБИЛЭГ

15. 

Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын гадаад томилолтын
дүнгийн тухай

Ц.ОЮУНГЭРЭЛ

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж