
Хөрөнгө оруулалтын бодлого, эрх зүйн орчныг сайжруулах ба хөрөнгө оруулалтын орчныг сурталчлах, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, хөрөнгө оруулалтын мэдээлэл судалгаа гаргах мэдээллээр хангах чиглэлээр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим болон Хөрөнгө оруулалтын газар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслол болно. Ёслолын ажиллагаанд Танхимын дарга С.Дэмбэрэл, ХОГ-ын дарга С.Жавхланбаатар болон бусад холбогдох албаны хүмүүс оролцох юм байна.
О.САР