Монгол “ITB Berlin”-ийн түнш улс болжээ

Хуучирсан мэдээ: 2014.03.07-нд нийтлэгдсэн

Монгол “ITB Berlin”-ийн түнш улс болжээ

Монгол улс ирэх 2015 онд зохиогдох
олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн худалдаанд түнш орон болж оролцох
гэнэ. Монголын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Ерөнхий нарийн
бичгийн дарга П.Алтангэрэлийн мэдээлснээр “Монгол Улс хэдийнэ 2011 онд
зохиогдсон “ITB Berlin” үзэсгэлэн худалдаанд соёл, ёс заншлын түнш
орноор оролцож байсан. Тэгвэл ирэх 2015 онд болох “ITB Berlin”-нд бид
хамтран зохион байгуулагчийн хувиар оролцох бөгөөд Монголын аялал
жуулчлалын талаар олон нийтэд таниулж, сурталчилна” хэмээжээ. Түүнчлэн
тэрээр “Герман улс бол энэ салбарт манай чухал зах зээл юм. Монгол Улс
Германтай сүүлийн 40 жил дипломат харилцаатай байж ирсэн. Цаашилбал,
манай хоёр удаан хугацаанд орон аялал жуулчлалаар дамжуулан эдийн засагт
таатай нөхцөл боломжийг бүрдүүлсээр ирсэн. Монголын компаниуд олон
улсын аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг идэвхитэй эрэлхийлдэг”
гэсэн байна. Харин “Messe Berlin” үзэсгэлэн худалдааны төвийн захирал
Christian Gцke 2015 оны “ITB Berlin” үзэсгэлэнгийн хамтран зохион
байгуулагч орны хувьд Монгол аялал жуулчлалын чиглэлд тодорхой дохио
илгээх юм. Соёлын арвин өв,  хараа булаам байгалийн үзэсгэлэнтэй Монгол
Улс энэхүү түүхэн арга хэмжээнд өөрийгөө амжилттай таниулж, зочид болон
олон нийтийн анхаарлыг татаж чадна гэдэгт итгэлтэй байна” хэмээн
мэдэгджээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж