Улаанбаатарт 6 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2014.03.07-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 6 хэм хүйтэн байна

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад хэсгээр зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 14-19 градус, Ерөө, Хараа, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын сав газраар 7-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр  0-5 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9
метр. Шөнөдөө 18-20 градус, Яармаг Сонгины орчмоор 26-28 градус, өдөртөө
5-7 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:
Багавтар үүлтэй.Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын саваар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос  секундэд 4-9 метр. Дархадын хотгор болон Ерөө голын сав газраар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:
Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Хэрлэн, Улз, Халх голын сав газраар 24-29 градус, бусад нутгаар 19-24 градус, өдөртөө бүх нутгаар 5-10 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:
Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 22-24 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар  шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж