Лицензийн хоригийг цуцлах уу?

Хуучирсан мэдээ: 2014.03.06-нд нийтлэгдсэн

Лицензийн хоригийг цуцлах уу?

Уул уурхайн сайдын Канадад хийж буй албан ёсны айчлал өнөөдөр өндөрлөнө. Айлчлалын үеэр Д.Ганхуяг сайдын хэлсэн үгийг гадаадын хэвлэлүүд онцолж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгын дагуу хайгуулын лиценз шинээ олгохыг хориглосон билээ. Тэгвэл энэхүү хоригийг цуцлах асуудлыг УИХ-ын хаврын чуулганаар ярилцах болно гэдгээ Уул уурхайн сайд хэлжээ. УИХ-аас Ашигт малтмалын тухай хууль шинэчлэгдсэн тохиолдолд энэ асуудал давхар хөндөгдөх юм. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг 2010 оны зургадугаар сараас хойш хориглосон. Үүнээс гадна Засгийн газартай холбоотой хэд хэдэн шалтгааны улмаас гадаадын шууд хөрөнгө оруулалт сүүлийн хоёр жилд буурч, зэс, нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудын хувьцааны ханш ч эрс суларсан юм.

О.САРНАЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж