Гэр бүлийн асуудлаар хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2014.03.06-нд нийтлэгдсэн

Гэр бүлийн асуудлаар хуралдаж байна

Монголын үндэсний олон нийтийн цахим хуудас MNB.mn, Олуулаа клуб “Иргэний нийгэм, Хүний хөгжлийн хороо”-ноос санаачлан “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” сэдвийн хүрээнд хэвлэл мэдээллийн байгууллагынхан, мэргэжлийн байгууллагуудын ажилтнуудын дунд хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн хүрээнд Хууль зүйн яамны мэргэлжилтэн Д.Саруул “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын тухай ”, ХЭҮТ-ийн захирал Д.Энхжаргал “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хэвлэл мэдээллийн анхаарах асуудал”, Иргэний нийгэм хүний хөгжлийн хорооны гишүүн Б.Батзаяа “Гэр бүлийн өмгөөллийн эрх зүйн орчин, өмгөөлөл” зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна.
 
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудалд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, тэдний хууль эрхзүйн мэдлэгийг сайжруулах зорилгоор уг хэлэлцүүлгийг анхлан санаачилж зохион байгуулж байгаагаараа ихээхэн онцлогтой юм. Цаашлаад жил бүрийн мартын найман буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан уг хэлэлцүүлэг, нийтлэлийн уралдааныг уламжлал болгон зохион байгуулахаар болсон бөгөөд энэ удаагийн нийтлэлийн уралдаанд шалгарсан бүтээлийн эздэд шагнал гардуулан өгсөн байна.

Б.Манд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж