Хүмүүнлэгийн үйлстэн лекц уншина

Хуучирсан мэдээ: 2014.03.06-нд нийтлэгдсэн

Хүмүүнлэгийн үйлстэн лекц уншина

Долоо хоног бүр үнэ төлбөргүй нэгэн цуврал лекцийг Монголын залуучуудын холбооноос зохион байгуулдаг. “Залуу хүн” цуврал лекцийн энэ оны хамгийн анхны зочин нь “Эзэнт гүрний туульс” номын зохиогч С.Эрдэнэболд байсан юм. Тэгвэл энэ долоо хоногийн зочноор "Хамтын халуун сэтгэл" ТТБ-ын зохицуулагч, хүмүүнлэгийн олон сайхан үйл ажиллагаа зохион байгуулж олны хайр хүндэтгэлийн хүлээсэн Зоригтсайханы Сарантуяа бүсгүй уригдан оролцохоор болсон байна. Аливаа тусыг бага гэж голохгүй халуун сэтгэлээр хийж, залууст үлгэр дуурайл, нийгэмд сайн үйлсийг дэлгэрүүлж байгаа З.Сарантуяа нийгмийн сайн сайхны төлөө залуусын оролцоо ямар чухал болох талаар сонирхолтой лекцээ баасан гаригийн 17.30 цагаас унших ажээ.

Д.ЦЭЦ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж