
Монголын залуу зохиолчдын нэгдлээс 2013 оны зургадугаар сарын 30-ны өдөр “100 яруу найрагч, 100 хайрын шүлэг” зуун яруу найрагчийн уншлага зохиосон бөгөөд энэ удаагийн номонд туш уншлагад оролцсон найрагчдын бүтээлийг түлхүү оруулахыг зорьжээ. “Зүрхэнд үрчлээ суудаггүй” хэмээсэн мэргэн үг бий. Үүн лугаа бүх цаг үед хайр сэтгэлийг магтан дуулаагүй зохиолч, яруу найрагч нэгээхэн ч үгүй учир хамгийн романтик, хамгийн адармаатай хайр сэтгэл гагцхүү яруу найрагчийн зүрх сэтгэлийг сэмлэн өнгөрдөгийг гагцхүү тэд л илүү ихээр мэдэрч, илүү ихээр тайлан уншиж, туурвин үлдээдэг биз. Тиймдээ ч та бүхний хайртай дотны хүндээ бэлэглэх хамгийн нандин бэлэг тус ном байж чадна гэдгийг тус номыг эрхлэн гаргагч залуус онцолж байгаа ажээ.