Майданы тэмцэгчид монгол гэрт байрлажээ

Хуучирсан мэдээ: 2014.03.06-нд нийтлэгдсэн

Майданы тэмцэгчид монгол гэрт байрлажээ

Украинд өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш Европын холбоонд нэгдэх асуудлаас үүдсэн бослого, үймээн үргэлжилсээр өдгөө хувьсгалын хэмжээнд байна.

Виктор Януковичийн Засгийн газрын эсрэг босогчид Киевийн Тусгаар тогнолын талбай Майданд өвлийн хүйтэнд олон хоног өдөр, шөнөгүй байрлахдаа  майхан, модон урц, монгол гэр барьж байрлаж байжээ.

Нүүдэлчдийн сууц гэр нь барьж, хураахад хялбар, нааш, цааш зөөхөд хөнгөн тул Майданы тэмцэгчдэд байрлах таатай оромж болсон аж.



Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж