ҮАБЗ-ийн гишүүд долоо хоног тутам ажлын уулзалт хийж байхаар болов. ҮАБЗ-ийн тэргүүн, гишүүд өнгөрсөн долоо хоногийн ажлын уулзалтаараа Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн өнөөгийн байдлын талаар хэлэлцэн, Ерөнхий сайд Н.Алтанхуяг уг асуудлаар УИХ дахь намын бүлгүүдэд мэдээлэл хийхээр болсон билээ.
Тэгвэл энэ удаагийн уулзалтаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангах, мал аж ахуйн чиглэлийн үйлдвэрлэлийг дэмжих талаар ярилцсан байна.