Хуучирсан мэдээ: 2014.03.06-нд нийтлэгдсэн

Гурван үгтэй онигоонууд юу вэ? Гурван тэрбумын уут, Таван саяын бэлгэвч, Тэрбумын нууц амраг. Гэхдээ бүгдээрээ болсон явдлууд. Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-т таван саяын бэлгэвчийг нэгэн сэргэлэн нөхөр шахчихсан инээдтэй бөгөөд эмнэгэлтэй явдал эдийн засгийн хүрээнийхнийг алмайруулж байна. Таван саяын өртөгтэй бэлгэвч гэхээр хэчнээн ширхэг байж болох вэ. “Эрдэнэт” үйлдвэрийг төдийгүй Орхон аймгийнхний хэрэгцээг өлхөн хангачихаар байгаа биз. Тэгэхээр эдийн засгийн ямар ч үр ашиггүй шахаа хийсэн компани болоод нийлүүлэхийг зөвшөөрсөн дарга хоёрт “таван сая”-ын бэлгэвчийг нь буцаагаад бэлэглэвэл яасан юм бэ.  Энэ л хамгийн зөв арга болох биз.

Ийм  нэгэн явдал “Эрдэнэт” үйлдвэр болоод өнгөрчээ, хөөрхий. Эндээс харахад өнгөрсөн жилүүдэд төрийн өмч яаж үнэгүйдэж, төрийн өмчийг яаж туйлдуулж байсныг харж болох юм.

О.САРНАЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж