
Твиттерын түүхэнд хамгийн их retweet хийгдэж favorites дарагдаж, хит болсон жиргээгээр Барак Обамагийн жиргээ нэрлэгдэж байсан билээ. Харин Оскарын шагнал гардуулан ёслолын үеэр Ellen Degeneres-ын хийсэн жиргээ энэхүү амжилтыг эвдэж, твиттерын түүхэн дэх хамгийн алдартай жиргээгээр шалгарлаа.
Түүний жиргээ 3,285,458 удаа Retweets хийгдэж, 1,846,749 Favorites дарагджээ. Түүний энэхүү амжилтыг дараагийн Оскар хүртэл хэн ч эвдэж чадахгүй болов уу хэмээн цахим ертөнцөд бичицгээж байна.
Т.БИЛГҮҮН